Техник эдийн засгийн үндэслэл
Авто зам, замын байгууламжийн хувилбарын судалгаа, хөдөлгөөний тооцоо, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ.
ТЭЗҮ, судалгааАвто замын судалгаа, техник эдийн засгийн үндэслэлээс зураг төсөл хүртэл. Инженерийн тооцоо, эдийн засгийн шинжилгээнд тулгуурласан шийдлийг бид боловсруулна.

Дээрх зураг AI-аар бүтээсэн дүрслэл.
авто замын техник эдийн засгийн судалгаа
орчуулсан болон шинээр боловсруулсан стандарт
онд байгуулагдсан
2022–2025 оны ажлын нэгтгэл
ИНТЕГРИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК нь авто замын салбарын судалгаа, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний компани.
Бид 2015 онд байгуулагдсан. 2022 оноос авто замын судалгаа шинжилгээ, стандарт, норм норматив, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Төслийн онцлогоос хамааран судалгаа, хайгуул, хэмжилт, инженерийн боловсруулалт, эдийн засгийн чиглэлийн үндсэн болон гэрээт мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.
Таны төслийн зорилго, эх өгөгдөл, шаардлагад тохируулан ажлын хүрээг хамт тодорхойлно.
Авто зам, замын байгууламжийн хувилбарын судалгаа, хөдөлгөөний тооцоо, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ.
ТЭЗҮ, судалгааАвто зам, замын байгууламжийн урьдчилсан болон инженерийн зураг төсөл. Трасс, замын огтлол, хиймэл байгууламжийн төлөвлөлт.
Зураг, төлөвлөлтАвто замын салбарын стандарт, норм нормативын баримт бичиг, тооцооны аргачлал боловсруулах, олон улсын стандартыг нутагшуулах ажил.
Норм, аргачлалАвто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд техник, технологийн хяналт тавих болон төслийн зөвлөх үйлчилгээ.
Хяналт, зөвлөхКомпанийн гүйцэтгэсэн ажлын нэгтгэлээс.
Салбарын судалгаа
Авто замын хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ.
Уурхайн тээврийн авто зам
Нүүрс тээврийн авто замын техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл.
Хотын төлөвлөлт
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний авто зам, тээврийн хэсэг.
Стандарт, норм норматив
Хучилтын нягт, далан суурийн нягт ба чийг, дугуйн мөрний ховилын туршилт, тойрог уулзварын зураг төсөллөлт. AASHTO, ASTM, DIN EN.
Хаалттай туршилт
Road Design & Feasibility Study — замын судалгаа, урьдчилсан зураг төсөл, ТЭЗҮ-г нэг онлайн орчинд.
Трасс, тооцоо, зураг төсөл, тайлангаа нэг төслийн хүрээнд боловсруулж, хадгалсан хувилбаруудаа онлайнаар удирдана.
Трасс, газрын гадаргын DEM, хөдөлгөөн болон тооцооны өгөгдөл.
Ус зүй, хиймэл байгууламж, замын огтлол, урьдчилсан зураг төсөл.
Төслийн хувилбар, Word/PDF тайланг санд хадгалж, дахин татах.
Урьдчилсан тооцооны үр дүнг инженерийн хяналтаар баталгаажуулна.
99088246 дугаараар холбогдож төслийн хүрээ, үйлчилгээний нөхцөлийг тохиролцоно. Төлбөрийг баталгаажуулсны дараа таны бүртгэл, төслийн эрхийг нээнэ. Анхны нэвтрэлтээр түр нууц үгээ солино.
Нэг эрх нь нэг төсөлд хамаарна. Эрх олгосон өдрөөс нэг календарь сарын хугацаатай. Шинэ төсөл эхлүүлэх эсвэл хугацаа сунгах бол тусад нь тохиролцоно.
Тийм. Хугацаа дуусахад засварлах, шинэ тооцоо хийх эрх хаагдана. Санд хадгалсан бэлэн тайлангаа татах боломж үлдэнэ.
Төслийн файл, тайлан, хадгалсан хувилбарууд үйлчилгээний онлайн санд хадгалагдана. Хэрэглэгч зөвхөн өөрт оноосон төсөлдөө хандана.
Болно. ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, стандарт болон техникийн хяналтын ажлын хүрээг төслийн хэрэгцээнд нийцүүлэн тохиролцоно.
Төслийн байршил, ажлын хүрээ, байгаа эх өгөгдлөө бидэнтэй ярилцаарай.